Монголын хөлбөмбөгчид Камбожид очиж нөхөрсөг тоглолт хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-05-28
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Камбожийн багтай ирэх баасан гарагт тус улсад нөхөрсөг тоглолт хийх гэж байна. Энэ нь Камбожийн багийн олон улсын дөрөв дэх нөхөрсөг тоглолт болохыг “Khmer Times” сонин мэдээлжээ. Тус улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн 23 тамирчин найман өөр клубийнх бөгөөд ихэнх нь “Phnom Penh Crown” хөлбөмбөгийн клубийнх ажээ. Багийн ахлах дасгалжуулагч Феликс Далмас уг багаас гурван хамгаалагч, хоёр залуу, хоёр туршлагатай тоглогч сонгож багаа бүрдүүлсэн байна. Хоёр багийн тоглолт шинээр ашиглалтад орж байгаа Камбожийн Үндэсний Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.